Олон нийтийн ажилтнууд төр, иргэний гүүр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-03-12 09:50:07

Хэнтий /МОНЦАМЭ/ "Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил"-ийн ажлын хүрээнд Хэрлэн сумын зургаан баг тус бүрт 41 хэсгийн ахлагч буюу олон нийтийн гэрээт ажилтныг сумын ЗДТГ-аас томилон ажиллуулж эхэллээ.

Хорь гаруй мянган хүн амтай Хэрлэн сумын тухайд нэг багт 4-5 мянган иргэн байдаг. Гэтэл нэг багт зохион байгуулагч, нийгмийн ажилтан, багийн засаг дарга гэсэн гуравхан хүн ажилладаг байдлаас үзэхэд хүн хүч дутагдалтай байгаа нь илт. Өнгөрсөн онуудын туршлагаас харахад олон нийтийн санал асуулгад суурилсан томоохон ажлууд амжилттай хэрэгжсэнийг тод санаж байна. Тиймээс төрийн үйлчилгээг иргэдэд улам ойртуулах, тэдний санал бодлыг сонсох, ил тод, бодит болгох үүднээс баг бүрт олон нийтийн ажилтнуудыг сонгон авч хамтран ажиллах болсон аж.

"Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил"-ийн ажлын төлөвлөгөөг Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар, Дэлхийн Зөн ОУБ, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллага хамтарч ажиллахаар төлөвлөгөө гарчээ.

 

 

Холбоотой мэдээ