К.Пучдемон Европын парламентын сонгуульд Каталонийн эвслээс нэр дэвшинэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМАДРИД. /TASS/.
Испанид ирэх 5 дугаар сарын 26-нд болох Европын
парламентын сонгуульд “Каталонийн төлөө хамтдаа” намаас нэр дэвших хүмүүсийн жагсаалтыг
Испанийн Каталони мужийн тэргүүн асан Карлес Пучдемон тэргүүлж байна. Энэ тухай
Каталонийн Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Эльза Артади мэдэгджээ.
“Каталонийн сөргөлдөөнийг зохицуулах асуудлыг олон улсад уламжилж,
Европт ойлгуулах хамгийн шилдэг арга зам бол “Каталонийн төлөө хамтдаа” нам Европт
дуу хоолойгоо чөлөөтэй хүргэхэд оршиж байгаа бөгөөд энэхүү дуу хоолой нь
Пучдемонд харьяалагдах ёстой юм” хэмээн Артади ярьсан байна.
Түүнчлэн К.Пучдемон “Твиттер” хуудастаа тэмдэглэхдээ “Каталони тусгаар
тогтнох эрхээ олон улсад зарлахын тулд дахин нэг алхам хийх цаг нь иржээ”
гэжээ.
Испаниас тусгаар
тогтнох асуудлаар Каталонид бүх нийтийн санал асуулга явуулахыг хориглосон
хэдий ч санал асуулга явуулж, тусгаар тогтнолоо зарлан тунхаглах тухай парламентын тогтоолыг баталсныхаа
дараа К.Пучдемон Бельги руу зугтсан юм. Каталонийн захирагч асан К.Пучдемон нь Испаниас тусгаар
тогтнохыг дэмждэг “Каталонийн төлөө хамтдаа” эвслийн тэргүүн билээ.