Израиль Газын зурваст цохилт өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРГАЗЫН ЗУРВАС. /TASS/. Израилийн Агаарын цэргийн хүчин /АЦХ/ Палестины ХАМАС хөдөлгөөний хяналтад байдаг Газын зурваст лхагва гарагт шилжих шөнө цохилт өгсөн тухай “Samaa News” цахим хуудас мэдээлэв.
Тус цахим хуудсанд мэдээлснээр, ХАМАС хөдөлгөөний босогчдын Газа болон Хан-Юнис хот дахь байрлалуудад агаарын цохилт өгчээ. Цохилт өгөх үеэр хүмүүс амиа алдсан болон шархадсан тухай мэдээлэл одоогоор байхгүй байна.
Израилийн АЦХ даваа гарагт Газын зурвасыг хэд хэдэн удаа бөмбөгджээ. Израиль руу тэсрэх бодис бүхий агаарын бөмбөлөг хөөргөсний хариуд цохилт өгсөн гэж тус улсын арми мэдэгдсэн байна.
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
14 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
18 цаг