Цэргийн байгууллгуудын дунд буудлагын тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-06 10:59:24

Архангай /МОНЦАМЭ/. “Монгол цэргийн өдөр” зэвсэгт хүчний 98 жилийн ой, Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн баярыг тохиолдуулан аймгийн Цэргийн штабаас хууль, хүчний байгууллагуудын дунд буудлагын тэмцээнийг энэ сарын 5-нд зохион байгууллаа.


Тэмцээн нь цэргийн болон хүчний байгууллагуудын албан хаагч, тамирчдыг онцлог шалгуураар нь өрсөлдуулж, цэц мэргэнийг нь сорих, хамт олны ур чадварыг дээшлүүлэх зорилготой болсон ба тамирчид 25 метрийн зайд 9 мм-ийн ПМ гар буу, 7.62 мм-ийн АКМ буугаар байг онож, өрсөлдсөн.


Нийт найман байгууллагын 14 баг тамирчид цэц мэргэнээ сорьж өрсөлдсөнөөс хоёр буудлагын нийт 40 оноогоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 1-р баг түрүүлж, Цагдаагийн газрын баг тамирчид удаах байрт орлоо.   

Холбоотой мэдээ