БНАСАУ-ын удирдагчийн тусгай галт тэрэг Бээжинд зогссонгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-03-04 10:40:33

БЭЭЖИН. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг даваа гарагт БНХАУ-ын зүүн хойд нутгийн Тяньжин боомт хотыг дамжин өнгөрсөн тухай эх сурвалжууд мэдээлэв.


Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Ханой хотноо уулзсаны дараа бямба гарагийн өглөө Вьетнамын Донг Данг буудлаас хөдөлсөн билээ. Түүний галт тэрэг орон нутгийн цагаар өнөө өглөөний 7 цагийн орчимд Тяньжин хотоор дамжин өнгөрсөн ажээ.


БНАСАУ-ын удирдагч Пёньян руу буцах замдаа БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзаж магадгүй хэмээн таамаглаж байсан боловч Ким Жөн Уны зорчиж яваа галт тэрэг Гуанжоу, Хонконг болон Бээжин хотын алинд ч зогсоогүй байна. Уг галт тэрэг нь даваа гарагийн орой Дандунг буудалд хүрч, БНАСАУ-БНХАУ-ын хилийн ойролцоох “Ялу” голыг дайран өнгөрөх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ