Тамирчид гадаадад аялахаар болов

Орон нутагт | Сэлэнгэ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 17:01:49

Сэлэнгэ аймгийн гар бөмбөгийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат амлалтаа биелүүлэхээ албан ёсоор мэдэгдлээ.


Тэрээр аймгийн гар бөмбөгийн баг тамирчдаа хүүхдийн их наадамд амжилт гаргаж, тэргүүн байр эзэлбэл ирэх юм бол гадаадад аялуулна хэмээн амалсан байна. Тамирчид аймгийнхаа хүүхдүүдийн өмнө хүлээсэн үүргээ чадварлагаар, нэр төртэй биелүүлж, аймгийнхаа далбааг мандуулаад, алтан медалийн эзэд боллоо. Иймээс эрхэм тэргүүн маань амалсан ёсоороо сурагчдын 1-р улирлын амралтаар Хөх хот явуулна гэдгээ тамирчдад албан ёсоор мэдэгдлээ.

Ч.Отгонцэцэг  

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд