Мөсний баяр болох газрын мөс нэг метрийн зузаан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-27 16:09:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт болох “Мөсний баяр”-ыг зохион байгуулах комисс нуурын мөсний цөмөрч болзошгүй аюултай хэсэгт хаалт, дарцаг, тэмдэглэгээ байрлуулах ажлыг өнөөдөр эхлүүллээ.


Тус комисс энэ сарын 26-ны өдөр мөсний зузааныг хэмжихэд, Хүслийн хад орчимд 1.2 м, Монгол далай 1.3 м, баяр болох Хүй толгой орчимд 1.3 м зузаан байв.



Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус баяр зохион байгуулагчдад байгаль орчин, эрүүл ахуй, авто тээвэр, усан зам болон авто замын хяналтын чиглэлээр зөвлөмж хүргүүлээд байна. 


Цаг агаар дулаарч байгаагаас Мэргэжлийн хяналтын байгууллага иргэдийг гол, нуур, цөөрмийн мөсөн дээгүүр автомашин болон явганаар дур мэдэн зорчилгүй, баталгаат зам, гүүрээр явж байхыг зөвлөж байна хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ