Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал, сайн нөхөртэй учирна

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-23 09:03:26
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 23. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн хавын тэргүүн улаан бар сарын 19. Санчир гараг. Тэргүүн дагуул одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаагчин туулай өдөр.


Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Төрөхүй

Суудал: Огторгуй

Наран 7 цаг 45 минутад мандан, 18 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал, сайн нөхөртэй учирна.

Холбоотой мэдээ