2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд иргэдээс санал авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-02-19 08:04:59
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулж байгаа ба төлөвлөгөөнд иргэд, Иргэний нийгмийн байгууллагуудаас санал авах ажлыг зохион байгуулж байна.

Тус аймгийн ЗДТГ-аас 2019 оныг “Бүтээн байгуулалт, Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж, “Шударга ёс, эрх тэгш байдлыг эрхэмлэн, хууль ёсыг дээдэлсэн, тогтвортой чадварлаг, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, төрийн албан хаагч бүр үр бүтээлч байж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллахад чиглэнэ” хэмээн зорилгоо тодорхойлж байгаа юм.

Тус төлөвлөгөөнд хөдөөгийн иргэдэд хууль тогтоомж сурталчлах “Эрх зүйн хөтөч”-ийг бэлтгэх,  “Малчдаа сонсъё” төрийн үйлчилгээг багуудад зохион байгуулах, сумдын нутаг дэвсгэрт орших түүх соёлын үл хөдлөх дурсгалуудыг аймаг сумын хамгаалалтанд авах, мэргэжлийн багш нарын “Зөвлөн туслах баг” байгуулан ажиллуулах, Монгол Улсын гавъяат жүжигчин, Зууны манлай, алдарт уртын дуучин Ж.Дорждагвын мэндэлсний 115 жилийн ойг тохиолдуулан “3000 уртын дуучин, морин хуурчдын наадам“ зохион байгуулах зэрэг шинэлэг ажлуудыг хийх санал ирээд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ