Сергей Лавров ойрын хугацаанд Токио хотод айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-17 12:59:06

МЮНХЕН. /ТАСС/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ойрын хугацаанд Токио хотод айлчилна гэж Японы Гадаад хэргийн сайд Таро Коно аюулгүй байдлын асуудлаархи Мюнхений бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдэгджээ.


“Найрамдлын гэрээ байгуулах асуудлыг нэг цагийн дотор шийдвэрлэх боломжгүй юм. Энэ бол 70 гаруй жил шийдвэрлэж чадаагүй асуудал хэдий ч зорилгодоо хамт хүрэхийн тулд Оростой хамтран хүчин чармайлт гаргахыг хүсч байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Сергей Лавровын мэдэгдсэнээр, ОХУ болон Японы Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов, Такэо Мори нар найрамдлын гэрээний асуудлаар ойрын 2 долоо хоногт зөвлөлдөх уулзалт хийх бөгөөд ирэх 4 дүгээр сарын 2-нд стратегийн яриа хэлэлцээ хийхээр төлөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ