Европын парламентын төлөөлөгчид Хуан Гуайдотой уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-15 13:19:29

БРЮССЕЛЬ. /AP/. Европын парламентын төлөөлөгчид Венесуэлийн сөрөг хүчний удирдагчтай уулзах зорилгоор хоёрдугаар сарын 17-ны ням гарагт тус улсад айлчилна гэж “EFE” агентлаг эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.


Тус агентлагийн мэдээлснээр, зургаан хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Хуан Гуайдотой, мөн Венесуэлд суугаа Европын орнуудын Элчин сайд нартай уулзана. Европын парламентын төлөөлөгчдийн айлчлал ирэх долоо хоногийн мягмар гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.


Венесуэлийн Үндэсний ассамблейн дарга Хуан Гуайдо нэгдүгээр сарын 23-нд өөрийгөө тус улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласан билээ. Харин Венесуэлийн одоогийн Ерөнхийлөгч Николас Мадуро болсон үйл явдлыг төрийн эргэлт хийх оролдлого гэж үзээд, АНУ-тай дипломат харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ