Томуугийн дэгдэлт буурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Дорнод
аймгийн хэмжээнд томуугийн дэгдэлт буурч байгаа гэж ЭМГ-аас мэдээлж байна.
Сүүлийн долоо хоногийн дүн мэдээнээс харахад амбулаториор 7955 хүн үйлчлүүлсний
645 нь томуугаар өвчилж эмнэлэгт хандсан нь өмнөх долоо хоногоос буурсан
үзүүлэлт аж.
Тархалт
буурч байгаа боловч томуугийн нийт өвчлөлийн 90 гаруй хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Тэр дундаа 4 хүртэлх насны хүүхэд 74,8
хувийг
эзэлж, түргэн тусламжийн нийт дуудлагын 13 нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байгаа
юм. Одоогоор БОЭТ-ийн Хүүхдийн тасагт 52 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна гэж
мэдээллээ.