“Футзалын үндэсний цом” тэмцээний дээд хэсгийн аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-28 11:16:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Футзалын үндэсний цом” тэмцээний “Дээд шат”-ны хэсгийн тоглолт өчигдөр/01.27/ өндөрлөв.


2018 оны “Футзалын үндэсний цом”-ын шөвгийн наймд шалгарсан багууд энэ жил дээд шатанд хүч үзэхэд “А” хэсгээс Орхон (1), Дархан-Уул (2), “В” хэсгээс Сэлэнгэ (1), Төв аймгийн баг (2) шалгарч, шөвгийн дөрөвт үлдэв. Дээд шатны хагас шигшээ тоглолт өнөөдөр болох бөгөөд Орхон – Төв аймаг 15:20 цагаас, Сэлэнгэ – Дархан-Уул 17:00 цагаас тоглоно.


Нэгдүгээр шатны хувьд, “А” хэсгийг Баян-Өлгий, “В” хэсгийг Увс аймгийн баг тэргүүлэх юм. Харин өнөөдөр нэгдүгээр шатны хэсгийн сүүлийн тоглолтууд болж, хоёрдугаар байраар шалгарах багуудын нэрс тодорхой болно. “Футзалын үндэсний цом”-ын аваргын төлөөх тоглолтууд нэгдүгээр сарын 30-ны лхагва гарагт болохоор товложээ.

Холбоотой мэдээ