Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн "Ярилцлага" бүтээлийг тайзнаа амилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-23 20:50:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Драмын Эрдмийн театрын шинэ оны уран бүтээлийн төлөвлөгөө ил болж эхэллээ. Тус театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн бүтээлийг анх удаа  тайзнаа амилуулахаар болсон байна. Л.Өлзийтөгсийн "Ярилцлага" хэмээх онц сонирхолтой бүтээлээр найруулагч Н.Наранбаатар үзэгчиддээ бэлэг барих гэж буй нь энэ. 2019 оны анхны шинэ уран бүтээлийн дүрийн хуваарилалтыг ч хийжээ. Ирэх сард шинэ дүр төрх, шинэ тавилт бүхий  шинэхэн уран бүтээл үзэгчдийг баясгах нь ээ.

Холбоотой мэдээ