"Футзалын үндэсний цом 2019" АШТ Сэлэнгэ аймагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-22 10:57:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 21 аймгийн "Футзалын үндэсний цом 2019" аварга шалгаруулах тэмцээний сугалаа боллоо.


Сэлэнгэ аймагт нэгдүгээр сарын 22-30-нд "Дээд шат", "Нэгдүгээр шат" гэсэн хоёр шатлалтай зохион явуулах тус тэмцээнд нийт 18 аймаг оролцоно. Дээд шатанд өнгөрсөн жилийн "Футзалын үндэсний цом" АШТ-ий шөвгийн наймд шалгарсан багууд өрсөлдөх юм. Харин нэгдүгээр шатанд хэсгээс гараагүй болон энэ жил шинээр оролцож байгаа багууд хүч, ур чадвараа сорино. Нэгдүгээр шатны эхний хоёр баг ирэх жилийн дээд шатны сүүлд орсон багуудын байрыг нөхөж тоглох юм. Шинэ системээр зохион байгуулах "Футзалын үндэсний цом 2019" тэмцээний бүх тоглолтыг mycujoo.tv-ээр шууд дамжуулан хүргэнэ.


Дээд шатны А хэсэг: Дархан, Орхон, Дорноговь, Ховд

В хэсэг: Сэлэнгэ, Дорнод, Төв, Баянхонгор


Нэгдүгээр шатны А хэсэг: Баян-Өлгий, Говьсүмбэр, Булган, Өвөрхангай, Дундговь

В хэсэг: Өмнөговь, Говь-Алтай, Увс, Хөвсгөл, Сүхбаатар

Холбоотой мэдээ