Нийслэлийн Баянгол дүүргийн ахмад 225 сая төгрөгийн азтан болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-01-21 13:05:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын өнгөрсөн оны сүүлийн буюу 12-р сарын сугалааны тохирол өчигдөр орон даяар шууд явагдаж, супер азтан 225 сая төгрөг хожлоо.

Тохиролд 2018 оны 12-р сарын 1-31-ний хугацаанд худалдаа хийсэн баримтуудыг хамруулсан юм. Супер шагналын эзэн нь нийслэлийн Баянгол дүүргийн ахмад настан гэсэн мэдээлэл байна. Азтан өөрийгөө 225 сая төгрөг хожсон гэдгээ хараахан мэдээгүй байгаа бөгөөд хүсэлтээ баталгаажуулаагүй байгаа аж.

НӨАТ-ын урамшууллын сугалааг орон даяар ил тод зохион байгуулж, 20 гаруй сая баримт дотроос азтан тодордог талаар ГЕГ-ын Гааль, татвар, санхүү, мэдээлэл технологийн төвөөс мэдээлж байна.

2018 оны сүүлийн хонжворын үндсэн сугалаанд 10 сая төгрөгийн гурван азтан, 5 сая төгрөгийн 26 азтан тодорлоо. 

Холбоотой мэдээ