Нийгмийн эрүүл мэндийн боловсролд анхаарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-01-20 20:32:46


   Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас 2019 онд нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хүн амын дунд халдарт өвчлөл, халдвар хамгаалал, нийтлэг өвчлөл болон осол гэмтлийн өвчлөлийг бууруулах чиглэлээр хэд хэдэн зорилт дэвшүүлэн ажиллахаар болжээ. Энэ талаар ЭМГ-ын дарга Ц.Отгонбаяраас тодрууллаа.

“Нийгмийн эрүүл мэндийн хамгийн гол асуудал нь хүн амын эрүүл мэндийн боловсролд анхаарал хандуулах явдал юм. Хүн бүр эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, эрүүл байхын эх үндэс, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх дадлыг эзэмшсэн байх учиртай. Гэвч иргэдийн эрүүл мэндийн боловсрол өнөөгийн нийгэмд хангалтгүй байна. Энэ байдал өсвөр үе, залуусын дунд маш муу байгаагийн хор уршиг олноор гарч байна. Иймд шат шатанд хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд 2019 онд анхаарч ажиллана. Мөн бага насны хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгаа” хэмээн ярилаа.

 

 

Холбоотой мэдээ