Булган аймагт дөрвөн сумын сургууль, цэцэрлэгийн үйлчилгээг түр хугацаагаар хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-19 11:19:27

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэн учир Сайхан, Могод, Булган, Хангал суманд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг нохой жилийн өвлийн сүүл сарын битүүний өдөр хүртэл түр хугацаагаар хязгаарлалаа.

            Хүүхдийн томуу, томуу төст өвчний өвчлөл амбулаторийн үзлэгийн 15-аас дээш хувьд хүрсэн учир зарим сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа мэдэгдлээ. Булган, Сайхан суманд хүүхдийн томуу томуу төст өвчний өвчлөл амбулаторийн үзлэгийн 29-33 хувийг эзэлж байгаа аж.

            Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох хугацаанд сургуулийн 12 дугаар ангийн сурагчид хичээллэх юм байна.

Холбоотой мэдээ