Ховд аймагт шатахууны үнэ литр тутамд 40-100 төгрөгөөр буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2019-01-18 14:26:50

Ховд |МОНЦАМЭ| Ашигт малтмал газрын тосны Хэрэг эрхлэх газраас энэ сарын 15-ны өдөр бензин шатахууны үнийг нэг литр тутамд 100 төгрөгөөр бууруулах чиглэл өгсөн. Тэгвэл Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцууд 18-ны өдрөөс эхлэн бензин шатахуун, түлшний үнийг төрөл тус бүр дээр 40-100 төгрөгөөр буулгаад байна.

Аймгийн хэмжээнд Шунхлай, Петровис, Тэс петролиум, Хөрс зэрэг компаниудын 50 орчим шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шатахууны үнэ харилцан адилгүй байна. Тухайлбал, А-80 бензин 1900-1930 төгрөг, А-92 бензин 1960-2005 төгрөг, ДТ-2350-2425 төгрөгийн ханштай байна.

 

Н.Лхагва


Холбоотой мэдээ