Хүндийн өргөлтийн аваргууд Баруун-Урт хотод тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-14 10:05:32

Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо энэ сарын 11-13-нд болж шинэ аваргуудаа тодруулав.

Тэмцээнд “Алдар”, “Аврагч”, “Хүч”, “Хилчин” спорт холбоо болон Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Өвөрхангай, Баян-Өлгий, Сүхбаатар аймаг зэрэг нийт 18 багийн 180 орчим тамирчид эрэгтэй 7, эмэгтэй 7 нийт 14 жинд нийт 47 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсын үе үеийн шилдэг тамирчид оролцлоо. Тэр дундаа ахмадын дэлхийн аварга Ш.Оюунчимэг, 1991, 1992 оны Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, улсын 12 удаагийн аварга, ОУХМ Н.Батжаргалын нарын ахмад тамирчид залуу шилдэг тамирчидтай өрсөлдсөн юм.

Эрэгтэй 62 кг-д ОУХМ Ө.Чагнаадорж огцом болон түлхэлттэй өргөлтөөр залуучуудын улсын рекордыг тус бүр 5 кг-аар шинэчлэн тогтоов. Тэрбээр огцом өргөлтөөр 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 140 кг-ыг өргөж, өнгөрсөн сард болсон залуучуудын УАШТ-ий үеэр өөрийн тогтоосон амжилтаа ийнхүү ахиулж чадлаа.

Д.Өлзий  

Холбоотой мэдээ