Хүүхдийн тасгийн ачаалал хоёр дахин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-01-18 12:49:01

Увс /МОНЦАМЭ/. Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан хүүхэд багачуудын дундах ханиад томууны дэгдэлт нэмэгдэж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг 40 ортой бөгөөд одоогоор ачаалал хоёр дахин нэмэгдэж, нийтдээ 85 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Тус тасгийнхан ор нэмж тавих, бусад тасгуудад хүүхдүүдээ хуваарилах зэргээр зохицуулалт хийж байна.

“Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 70-80 хувь нь ханиад томуутай байна. Орны хүрэлцээ муу, хүүхдийн тасгийн ачаалал хоёр дахин нэмэгдсэн энэ цаг үед эцэг эхчүүд хүүхдээ хүндрээгүй тохиолдолд аль болох эмнэлгийн орчинд авч ирэхээс татгалзах  хэрэгтэй. Эмнэлгийн орчинд ханиадтай хүүхдүүд бие биенээсээ шинэ төрлийн вирүсийн халдвар авах эрсдэл өндөр байна” хэмээн Хүүхдийн тасгийн их эмч Ж.Оюунгэрэл хэллээ.

 

 

Холбоотой мэдээ