Баянхонгорт бүртгэлтэй ажилгүй иргэн 1000 гаруй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-17 16:20:57
Баянхонгор /МОНЦАМЭ/. 2018 оны эцэст аймгийн бүртгэлтэй ажилгүй иргэд 1073 болж өмнөх сараас 0.7 хувиар буурчээ. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 630 буюу 58.7 хувь нь эмэгтэйчүүд байна.
Бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 15-44 насныхан 77.9 хувь буюу 836 иргэн, 45 дээш насныхан 237 иргэн буюу 22.1 хувийг эзэлж байна. Харин боловсролын түвшнээр бүрэн дунд хүртэл боловсролтой иргэн 61.7 хувь, тусгай мэргэжлийн болон техникийн боловсролтой иргэн 11.6 хувь, дээд, магистр, докторын боловсролтой иргэд 24.8 хувийг эзэлжээ.
2018 онд бүртгэлтэй ажилгүйчүүдээс 1312 иргэн /639 нь эмэгтэй/ ажилд зуучлагдан орсон бөгөөд 73.4 хувь нь 15-44 насныхан байна. Шинэ ажлын байранд нийт 616 иргэн ажиллаж байгаа бөгөөд үүний 57.9 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж. Шинэ ажлын байранд ажиллаж байгаа иргэдийг эдийн засгийн салбараар харвал хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн салбарт зонхилон ажилд орсон байна.
2018 онд нийт 1688 ажлын байрны захиалга ирснээс хөдөө аж ахуй, барилга, боловсрол, үйлчилгээний бусад үйл ажиллагаа, уул уурхай олборлолт, боловсруулах үйлдвэрлэлд голчилжээ.
Холбоотой мэдээ