Сирийн энхийн хэлэлцээний үеэр ерөнхийлөгчийн сонгуулийг хэлэлцэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-13 15:10:25

ДАМАСК. /NHK/. Ирэх даваа гарагт Женев хотноо үргэлжлэх Сирийн энхийн хэлэлцээний үеэр ерөнхийлөгчийн сонгуулийн талаар хэлэлцэхийг зөвшөөрөхгүй гэж Сирийн Гадаад хэргийн сайд Валид Муаллемом мэдэгдэв.

“Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын Засгийн газар энхийн хэлэлцээнд оролцоно. Гэхдээ Засгийн газрын төлөөлөгчид ерөнхийлөгчийн сонгуулийн талаар хэлэлцээ хийхгүй" гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, ерөнхийлөгчийн сонгуулийн талаар шийдвэр гаргах онцгой эрх Сирийн иргэдэд бий гэж мэдэгдээд, уг асуудал энхийн хэлэлцээний үеэр хаалттай байхыг онцолсон байна.

Харин Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид энхийн хэлэлцээнд оролцох хүсэлтэй байгаагаа өнгөрсөн баасан гарагт илэрхийлжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ