Трамп кампанит ажлаа цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-12 14:05:56

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж буй Дональд Трампын кампанит ажлын үеэр түүний дэмжигчид болон эсэргүүцэгчид хооронд мөргөлдөөн гарч, эмх замбараагүй байдал үүссэний улмаас тэрбээр кампанит ажлаа цуцалсан байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших магадлал өндөртэй нэр дэвшигчийн нэг Дональд Трамп юм. Тэрбээр Иллинойс муж улсын Чикаго хотод ирэх баасан гарагт кампанит ажлаа өрнүүлэхээр төлөвлөжээ.

Үл хөдлөх хөрөнгийн магнат түүний арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан сурталыг эсэргүүцсэн залуучууд цуглажээ. Гэвч түүнийг дэмжигчид эсэргүүцэгчдийн эсрэг хариу үйлдэл үзүүлж, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна.

Үүнтэй холбогдуулан Трамп аюулгүй байдлын үүднээс кампанит ажлаа цуцалжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ