Шинэ үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан хүчит бөхийн барилдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-13 21:18:35
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойг угтаж аймгийн ИТХ-аас үндэсний бөхийн барилдааныг өчигдөр зохион байгууллаа.

Аймгийн ИТХ, Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулсан хүчит 64 бөхийн барилдаанд аймгийн арслан Д.Хишигдаваа түрүүлж аймгийн начин н.Билгүүндалай үзүүрлэлээ.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган  бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэхийг эрхэм зорилгоо болгосон Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг 1992 оны 1 дүгээр сарын 13-нд баталсан билээ. Эл өдрийг улс орон даяар тэмдэглэж хүчит бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай юм.

1992 онд Шинэ Үндсэн хууль батлалцахад депутатаар оролцож байсан Д.Рэнцэннацаг, Х.Бадамсүрэн, Ц.Ёндонжамц, Л.Баяндалай нар одоо Орхон аймагт амьдарч байна.

 

Холбоотой мэдээ