Тээврийн хэрэгслийн албан татвар авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-12 22:33:00
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг энэ сарын хоёрноос эхэлж аймгийн Татварын хэлтэст авч байна.

Авто машин эзэмшигч бүр тээврийн хэрэгслийн албан татвар болон агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг өөрийн эзэмшиж буй машин, тээврийн хэрэгслийн төрөл, даац, цилиндрийн багтаамжаас хамааран жил бүр төлөх ёстой байдаг. Тэгвэл энэ жил уг татварыг нэгдүгээр сарын хоёрноос авч эхэлсэн тул аймгийн Авто тээврийн газраас жолооч нарт хандаж хуулийн хугацаандаа төлбөрөө төлөхийг анхаарууллаа.

Хэрэв хугацаандаа төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн 7.5.1,11.19.14-т заасны дагуу Агаар бохирдуулсны нөхөн төлбөрөө төлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөрАвтотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, хүнийг нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэлээ.

Албан татварын хэмжээ 2500-720 мянган төгрөг, агаарын бохирдлын төлбөр 1800-9500 төгрөг, авто зам ашигласны төлбөр 10-70 мянган төгрөг байдаг юм. Орхон аймгийн Авто тээврийн газарт бүртгэлтэй 15 мянга орчим тээврийн хэрэгсэл байдаг ажээ. Өнгөрсөн жил нийт машины 90 орчим хувь нь татвар, төлбөрөө төлсөн байна.

 

Холбоотой мэдээ