Найман өрх өргөө цагаан гэртэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-05 14:46:23
oyuka_hu@yahoo.com

 Орхон/МОНЦАМЭ/ Шинэ оны босгон дээр Орхон аймгийн найман гэр бүл өргөө цагаан гэртэй боллоо. 2018 онд ахуйн гал түймрийн улмаас орон гэргүй болсон болон айлын гэр түрээслэн амьдардаг өндөр настанд аймгийн ЗДТГ-аас  таван ханатай гэр өгсөн юм.

Булаг багийн иргэн Д.Даариймаа, Наран багийн иргэн А.Дуламсүрэн, Эрдэнэ багийн иргэн Ц.Орхон, Б.Дашчирэв, Д.Далайсайхан, Рашаант багийн иргэн К.Тэгшээ, Баянцагаан багийн иргэн З.Лхагвасүрэн нар өргөө гэртэй боллоо.

Аймгийн ЗДТГ-аас байгалийн гамшиг, ахуйн гал түймрийн улмаас орон гэргүй болсон болон харж хандах хүнгүй өндөр настан, өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэйд буюу жилд дунджаар 100 орчим иргэнд таван ханатай гэр олгодог юм.  

Холбоотой мэдээ