А.Мөнгөнзул Дакагийн кино наадмын шүүгчээр ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-02 11:41:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Бангладеш улсын Дака хотноо олон улсын 17 дахь кино наадам нэгдүгээр сарын 10-18-нд  болох гэж байна. 

Энэ удаагийн кино наадмын “Spiritual Films Section”-ийн шүүгчээр Монгол Улсаас найруулагч, жүжигчин А.Мөнгөнзул албан ёсоор уригджээ. А.Мөнгөнзул нь гадаадад амьдардаг монголчуудынхаа асуудлыг хөндөн, гадаад оронд зургийг нь авч, мөн гадаадын жүжигчидтэй хамтран монголынхоо уран сайхны киног бүтээдэг онцлогтой. Тиймээс олон улсын кино наадмын шүүгчээр ажиллах урилга авчээ.

Холбоотой мэдээ