“Нарны галт тэрэг” уламжлал ёсоор аялав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-01-01 14:50:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уламжлал ёсоор оны эхний өдрийн нарыг харах аяллын “Нарны галт тэрэг” өнөөдөр өглөө УБТЗ-ын “Улаанбаатар” өртөөнөөс 06.10 цагт хөдөлж 11.23 цагт буцаж ирэв.

Монголчууд оны эхний өдрийн нарыг харахын тулд эртлэн босч, шинэ оны анхны наранд хүслээ шивнэн, аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхыг бэлгэшээдэг. Оны эхний өдрийн нарыг харснаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморь лундаатай явдаг хэмээх нь бий.



Улаанбаатарынхны хувьд шинэ оны эхний өдрийн нарыг харахаар галт тэргээр аялдаг уламжлал тогтоод удаж байна. Энэ нь зөвхөн нийслэлийнхний төдийгүй, манай улсад ирсэн гадна, дотны зочид, жуулчид зорчин үздэг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг боломжийг бий болгох учиртайг иргэд хэлж байв. Өнөө жил ч анхны нарыг харахаар Улаанбаатар хотоос 95 км зайтай Багахангай дүүргийн "Хангай" өртөөг хүмүүс зорьсон юм


Б.Болд

Холбоотой мэдээ