Мария Шарапова фэнүүддээ талархал илэрхийллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2016-03-10 11:33:03

МОСКВА. /Sputnik/. Сэргээштэй холбоотой дуулианд нэр холбогдоод байгаа Мария Шарапова өөрт нь дэмжлэг үзүүлж байгаа фэнүүддээ талархал илэрхийлсэн байна.

Талбайн теннисний Их дуулга тэмцээний таван удаагийн аварга Мария Шарапова Австралийн нээлттэй тэмцээнд оролцох үедээ сэргээшний шинжилгээнд орсон бөгөөд түүний цуснаас сэргээшний хориотой төрөл болох “мельдоний” илэрсэн байна. Харин Мария Шарапова, эрүүл мэндийн шалтгааны улмаас “мельдоний”-г 10 жил хэрэглэж байна гэж мэдэгджээ.

“Энэ мөчид та нарыг миний фэнүүд гэж дуудахдаа би маш их бахархаж байна. Намайг мэдэгдэл хийсний дараахан миний фэнүүд намайг дэмжиж байгаагаа илэрхийлж, надад үнэнч болохоо харуулсан. Энэ л миний хүсэн хүлээж байсан зүйл юм. Би дахин тоглохыг хүсч байна, ийм боломж байгаа гэдэгт найдаж байна. Та бүхний илгээлт надад маш их урам зориг хайрлалаа. Би зүгээр л талархсан сэтгэлээ үүгээр илэрхийлэх гэсэн юм. Маш их баярлалаа” гэж тэрбээр фэйсбүүк хуудсандаа бичжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ