Шилдэг шатарчдаас Э.Нямбилэг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-12-25 12:43:30

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн 2019 оны шатрын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг Хэрлэн 4-р сургуулийн сурагч Э.Нямбилэг  тэргүүллээ.


Тэрбээр Өсвөр үеийн Улсын хошой аварга, Улсын аваргын мөнгөн медальт, Цодгор хүү УАШТ-ний алт,мөнгө, хүрэл медальт, ОУ-ын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, Өсвөрийн болон Залуучуудын ДАШТ-нд амжилттай оролцсон, насанд хүрэгчдийн 2017 оны аварга шилдэг тамирчин юм.

 

Дэд байранд Шатар сонирхогчдын 2018 оны Улсын аварга дэд мастер Батширээт сумын харъяат Г.Амарсанаа, Гутгаар байранд Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээний гуравдугаар байрын шагналт Батширээт сумын харъяат Г.Баяраа, Дөтгөөр байранд Аймгийн өсвөр үеийн долоон удаагийн аварга ОУ-ын тэмцээний мөнгө, хүрэл медальт Бор-Өндөр сумын МСҮТ-ийн багш Н.Анар, Тусгай байранд Насанд хүрэгчдийн ААШТ-ний гурван мөнгө, хоёр хүрэл медальт, Аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Р.Одонхүү нар тус тус шалгарлаа.


Тэмцээнд 12 шилдэг тамирчид оролцож оюун ухаанаа сорин дөрөв хоногийн турш ширүүн өрсөлдсөн юм.


Хаадын тоглоом, жанжины урлаг хэмээн эртнээс хэлж ирсэн “Шатар” хэмээх агуу гайхамшигт тоглоомоор Хэнтий нутгийн шилдэг шатарчид чансаагаа тодорхойлсон байдаг. Хамгийн олон “Улсын аварга”-тай нутаг бол Хэнтий аймаг юм.

Холбоотой мэдээ