Ерөнхийлөгчид “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсон тухай” албан бичиг хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-12-24 10:40:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол УИХ-ын дэд Л.Энх-Амгалан “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсон тухай” албан бичгийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлжээ.

Албан бичигт: "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаас 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4/587 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Таны Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хийх хаалттай мэдээллийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагаас сонсохоор хуваарь баталсан. Харамсалтай нь Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын нэр бүхий гишүүд чуулганы хуралдаанд зориуд зохион байгуулалттайгаар оролцохгүй байгаагаас 12 дугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэхгүй, хуралдах боломжгүй болж Таны хийх мэдээллийг хойшлуулах болсонд хүлцэл өчиж байна.

Холбоотой мэдээ