Халдварт шар өвчин нэмэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 12:49:25

 
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт халдварт шар өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдсээр байна. Өнгөрсөн онд 13 хүн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлсэн бол энэ оны 9 сарын байдлаар 18 тохиолдол бүртгэгджээ.

Тус аймгийн хүн амын дунд вирүст гепатитаар оношлогдсон хүмүүст дээрх өвчний хор хөнөөл, цаашид ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгөх, вирүст гепатитын гарч буй шинэ эмчилгээ, эм бэлдмэлүүдийн талаар мэдээлэл өгөх, Монгол Улсад шинээр орж ирж буй вирусын эсрэг эмчилгээнд хамруулах зорилгоор элэгний В,С вирусын халдвартай хүмүүсийг бүртгэж эхэлжээ. Цаашид бүртгэгдсэн эрсдэлтэй хүмүүст зөвлөгөө өгч эрүүлжүүлэхэд хамтран ажиллах гэнэ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд