Стандартын баталгаажсан махны худалдааны тогтолцоонд улс орон даяар шилжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар”-ын хэрэжилтийг өнөөдөр дүгнэв.
Дээрх ажлыг тус яамнаас Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, "Үйлдвэржилт 21:100" үндэсний хөтөлбөр, "Мах, сүүний анхдугаар аян", "Эрүүл хүнс-Эрүүл Монгол" хүн зорилтын хүрээнд энэ оны 10-р сарын 20-ноос энэ 12 дугаар сарын 15-ныг хүртэл бусад оролцогч талтай хамтран зохион байгуулсан юм. Юуны өмнө яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10-р сарын 15-ны өдрийн тушаалаар “Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээний загвар”, холбогдох шийдвэрийн төсөл, эрх зүйн баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллажээ.
Загварын хэрэгжилтийн явцад мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан малыг бэлтгэж байгаа эсэхэд хяналт тавьж, баталгаажуулан ажиллажээ. Бэлтгэсэн малыг стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан мал төхөөрөх үйлдвэрт, нядалгааны үеийн гэмтэлгүй, тордолт хийсэн арьс ширийг үйлдвэрт нийлүүлэх болсон байна.
Гарал үүсэл нь баталгаажсан махыг хүнсний томоохон сүлжээ
дэлгүүрээр нийтийн хэрэгцээнд, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр
бараа, ажил, үйлчилгээ худалдан авалт хийдэг сургууль, цэцэрлэг, байгууллагын
ажилчдын хоолны газарт нийлүүлэх ажлыг өрнүүлжээ. Энэ “Загвар арга хэмжээ”-нд “Мах
импекс”, “Мах маркет”, “Эрдмийт”, “Дархан
меат фүүдс”, “Булган мах маркет”, “Баяндэлгэр
хүнс” зэрэг махны үйлдвэрүүд, “Хатант
Интернэшнл”, “Дархан нэхий” ХК, ДЦС-4 ТӨХК, “Номадс сүлжээ” ресторан, 58 дугаар сургууль зэрэг ААН, байгууллага,
“E-mart”,
“Номин”,
“Лавай”
сүлжээ дэлгүүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан сайн дураараа нэгдсэн юм.
Энэ хугацаанд ХХААХҮЯ-наас
мах төхөөрөх болон боловсруулах 7 үйлдвэрийн
төлөөллийг "Дархан меат фүүдс" ХХК-ийн мах боловсруулах анхан шатны
үйл ажиллагаатай газар дээр нь танилцуулж, ээмгийг махны үйлдвэрт зураасан код
болгох, тоног төхөөрөмж, програм хангамж, арьсыг гэмтэлгүй бэлтгэх талаар
сургалтад хамруулав. Мөн ХАА-н
биржээс дээр дурдсан загвар арга хэмжээнд нэгдэж буй ААН, байгууллагатай
форвард гэрээ байгуулах ажиллагааг зохион байгуулжээ. ХАА-н биржийн оролцоо, худалдаа, арилжааны
байгууллагын мэргэжлийн үйл ажиллагааг явуулах арга замын талаар тус биржийн
удирдлага, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгсөн байна. Түүнчлэн гарал, үүсэл нь тодорхой, чанар, аюулгүй
байдлыг баталгаажуулсан махны худалдааг “Е-март”, “Номин” сүлжээ дэлгүүрүүдэд эхлүүлээд байна.
Ийнхүү малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү
өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоонд 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс улс орон
даяар шилжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.