Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн аюулгүйн зураглал гаргах үүрэг өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-18 11:52:01

Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, боловсролын салбар дахь хүүхэд хамгаалалын асуудлаар холбогдох мэргэжилтнүүдтэй санал солилцов.

Энэ үеэр эрүүл мэндийн үйлчилгээн дэх хүүхэд хамгааллын үйл ажиллагааг сайжруулах, үр нөлөөг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт үүрэг чиглэл өгчээ.

Уулзалтын хүрээнд орон нутаг дахь хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийж, цаашид анхаарах асуудлуудын талаар санал солилцлоо.

Энэ үеэр сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн аюулгүйн зураглал гарган ажиллахыг үүрэг болгов. Үүний дагуу замын тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч хийх, хүүхдийн өмнө үүрэг хүлээгч бусад байгууллагуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах, сургууль, цэцэрлэгийн орчин дахь эрүүл, аюулгүй байдлыг хангах үүднээс байгууллагын 50 метр орчимд байнгын цэвэрлэгээ хийх, зарим цэцэрлэгүүд авто машины зогсоол бий болгох шаардлагатай байгааг оролцогчид онцлон хэллээ.

Холбоотой мэдээ