Ажлын хэсэг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 12:27:47

Хөвсгөл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор Дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааны үйлдвэрлэл болон санхүүгийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.

Хүйтний улирал ирж буй энэ үед Дулааны станц Мөрөнчүүдийг дулаанаар бүрэн хангах эсэх нь тодорхойгүй байна. Өнгөрсөн жил ашиглалтад орсон Дулааны станцыг улсын комисс 3 асуудлыг шийдвэрлэх үүрэг өгсөн хэдий ч одоо болтол шийдэгдээгүй улмаас хүлээж аваагүй байна. Туршилтын гэсэн нэрийдлээр бүтэн жилийн нүүр үзэж байгаа боловч зарим нэгэн тоног төхөөрөмж гэмтсэн, дутуу байгаа гэнэ. Хэрвээ цаг хүйтэрсэн үед Дулааны станцад ямар нэгэн асуудал гарахад уурын зуухнуудыг ажлын хэсгийнхэн бэлэн байлгахад ч анхааран ажиллах гэнэ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд