Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-12-12 14:56:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр 11.00 цагт хуралдахаар товлоод байсан ч ирц хүрээгүйн улмаас хойшлов.


Тус байнгын хорооны хуралдаанаар Монгол, Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ''Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр''-ийн төсөл, Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол, Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлоод байсан юм. Мөн Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол, Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол, Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байв.

Холбоотой мэдээ