"Говийн чоно-2019" олон улсын сургалт, дадлагыг Дорноговь аймагт хийхээр боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-12-10 13:14:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ОБЕГ, АНУ-ын ЭСЯ, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай. “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийг Дорноговь аймагт хийхээр тогтов. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр өнгөрөгч баасан гарагт  АНУ-ын Аляскийн Үндэсний гвардын нэгдсэн штабын дарга, хурандаа Кимберли Дироун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар олон улсын сургалт, дадлага сургуулийн онцлог болоод Монгол, Америкийн аврагчдын хамтран хийх дадлага сургуулийн талаар хэлэлцэж, санал солилцжээ.

Холбоотой мэдээ