Завханд эмэгтэйчүүдэд зориулсан номын үзэсгэлэн нээгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-07 13:38:05

Завханд сэдэвчилсэн номын үзэсгэлэн нээгдээд байна.

Б.Явуухулангийн нэрэмжит Завхан аймгийн төв номын сангаас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан сэдэвчилсэн номын үзэсгэлэнг гаргалаа. Энэхүү үзэсгэлэнд Монголын болон гадаадын эмэгтэй зохиолчдын зохиол бүтээлээс гадна эмэгтэйчүүдэд зориулсан чөлөөт цаг, загварын төрөл бүрийн зөвлөгөө, урлан бүтээх чиглэлийн шинжлэх ухааны зохиол бүтээлүүд тавигджээ.

Зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан 1500 гаруй зохиол бүтээлүүдтэй тус үзэсгэлэн энэ сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Үнэ төлбөргүй үзүүлж буй үзэсгэлэнг үзэж таалагдсан шинэ номыг картаар болон захиалгаар уншиж болох ажээ.

Завхан аймаг Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ