Люксембургийн Засгийн газрын төслийн сургалт боллоо

Орон нутагт | Баянхонгор
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 11:22:40

Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Зүрх судасны төв, Эх нярайн эрүүл мэнд ба Цахим эрүүл мэндийн өргөжил” төслийн хүрээнд эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах сургалт Баянхонгор аймагт боллоо. 

“Зүрхний цахилгаан бичлэг”, “Зүрхний цочмог шигдээсийн менежмент” сэдэвт тус сургалтад аймгийн нийт Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нар хамрагдсан байна. Сургагч  багшаар Анагаах ухааны доктор, Зүрх судасны төвийн зохицуулагч Ц.Алтаннавч ажиллажээ.
Мөн сургалтын хүрээнд Нэгдсэн эмнэлгийн дотор, мэс засал, яаралтай тусламжийн эмч нар “Гүний венийн тромбозын антикоагулянт эмчилгээ” сэдэвт лекцэд сууж, номын дуу сонссон байна. 

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд