Ёс зүйн дэд хорооны хуралдаан түр хойшиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-29 12:20:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаан ирц хүрээгүйн улмаас 14.30 цаг хүртэл түр хойшиллоо.

ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд хөнгөлөлттэй зээл авсан тухай асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэхийг шаардаж, УИХ-ын гишүүд, ТББ-ууд болон иргэдээс хэд хэдэн шаардлага ирсэн байна. Үүний дагуу Ёс зүйн дэд хороог өнөөдөр 09.00 цагт хуралдуулахаар товлосон ч ирц хүрсэнгүй.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт, “Өнөөдрийн хуралдаанаар ЖДҮХС-гийн асуудлаас гадна “60 тэрбум”-ын гэх хэргийн талаар Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс ирүүлсэн албан бичгийг хэлэлцэх юм Уг асуудлыг ТЕГ шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Хуулийн байгууллагаар шалгаж байгаа асуудлыг Ёс зүйн дэд хороо хэлэлцэх ёсгүй. Гэхдээ  эхний ээлжинд уг асуудлыг цаашид хэрхэн шалгах талаар тодорхой шийдэл гаргахаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан” гэв.

Холбоотой мэдээ