Байнгын хороод ''Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр''-ийн төслийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ 7 хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Тухайлбал, 09.00 цагт болох Эдийн засгийн байнгын
хорооны хуралдаанаар Ашигт
малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол, Бүгд Найрамдах Беларусь
Улсын Засгийн газар хооронд байгуулах ''Экспортын зээлийн ерөнхий
хэлэлцээр''-ийн төслийг хэлэлцэх
юм.
Үдээс хойш буюу 14.00 цагт Төсвийн байнгын хороо хуралдаж, гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Хэлэлцэх асуудлын жагсаалтад Монгол, Бүгд Найрамдах Беларусь
Улсын Засгийн газар хооронд байгуулах ''Экспортын зээлийн ерөнхий
хэлэлцээр''-ийн төсөл болон Хэмжил зүйн тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.
Харин 15.00 цагт болох Аюулгүй байдал, гадаад бодлогын
байнгын хорооны хуралдаанаар
Монгол, Бүгд
Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ''Экспортын зээлийн
ерөнхий хэлэлцээр''-ийн төслийг
хэлэлцэнэ.