АНУ, Өмнөд Солонгос хамтарсан сургуулилтаа эхэлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /NHK/. АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт өнөөдөр эхэлнэ. Умард Солонгос цөмийн дөрөв дэх туршилтаа хийж, пуужин харвасантай холбогдуулан энэ жилийн сургуулилт нэлээд өргөн хүрээтэй болно.
Тус хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилт жил бүрийн энэ сард Өмнөд Солонгост болдог билээ. Дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжлэх уг сургуулилтад Өмнөд Солонгосын 290 мянган цэрэг, АНУ-ын 15 мянган цэрэг оролцоно. АНУ-ын Вашингтон муж улсад байрладаг “USS John C. Stennis” нисэх онгоц тээгч хөлөг онгоц болон “F-22” үл үзэгдэгч сөнөөгч онгоцууд уг сургуулилтад мөн оролцох ажээ.
Энэ жилийн сургуулилт бодит байлдаантай илүү ойр болох төлөвтэй байна. Тэнгисийн явган цэргүүдийг эрэг рүү шилжүүлж, Умард Солонгосын нутагт давшилт хийх зэрэг эрчимтэй сургалтыг хийхээр төлөвлөсөн байна. Мөн удирдлага, хяналтын чиглэл заах газрын зургийн сургуулилт хийнэ.
Д.Нямтулга