11 азтан тус бүр 4 сая төгрөг хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-07 09:07:02

НӨАТ-ын сугалааны зургаа дахь удаагийн тохирол өчигдөр буюу энэ сарын 06-нд болж, 17 мянга 447 азтан тодров.

Энэ удаагийн сугалаагаар Супер азтан буюу 350 сая төгрөгийн азтан тодроогүй бөгөөд хамгийн ихдээ 11 хүн тус бүр 4 сая төгрөг хожлоо. Мөн 169 азтан 500 мянган төгрөг, 1524 азтан 100 мянган төгрөг хожсон бол 15 мянга 743 азтан 20 мянган төгрөгийн эзэн болов.

Дараагийн сугалаа энэ сарын 20-нд болно. Супар азтан 400 сая төгрөгийн эзэн болох боломжтой юм. ГТЕГ-ын НӨАТ-ын урамшуулал, сугалааны нэгжээс мэдээлснээр энэ оныг дуустал Супер азтан тодрохгүй бол жилийн эцсээр шагналын сан 950 сая төгрөг болж, өсөх юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ