Сүхбаатар дүүргийн 1600 хүүхэд “Нууцын эрэлд” аялав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-11-23 14:49:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн 1600 сурагч өнөөдөр Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” жүжгийг үзэж сонирхлоо. 

“Урлагийн хот Улаанбаатар” төслийн хүрээнд хүүхдэд зориулсан уран бүтээлийн улсын ХI уралдааны тэргүүн байр эзэлсэн тус жүжгийг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Соёл,урлагийн газраас дүүргүүдтэй хамтран хүүхэд багачуудад үзүүлж, сурталчилж байна. 

“Нууцын эрэлд” жүжиг нь соёлын өв болох оньсого, тааврыг урнаар илэрхийлсэн хүүхдэд зориулсан цогц бүтээл юм. Энэхүү зохиолыг тайзнаа амилуулснаар хүүхэд багачуудад шинэ мэдлэг, боловсролыг олгоод зогсохгүй, бие биенээ хүндлэх, хайрлах мэдрэмжүүдийг таниулж, зөв дадалд сургаж, оньсого тааврыг энгийн хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Жүжгийн найруулагчаар МУСТА М.Ариунтуяа, зураачаар Б.Бямбацэрэн, хөгжмийн зохиолчоор В.Баттулга, бүжиг дэглээчээр МУСТА Х.Хашхүү нар ажиллажээ.

Холбоотой мэдээ