Ханжоуд 2022 оны Азийн наадам болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2015-09-17 10:59:55

АШХАБАД. /KAZINFORM/. Азийн олимпын зөвлөл /АОЗ/ 2022 оны Азийн наадмыг зохион байгуулах хотоор БНХАУ-ын зүүн нутгийн Жөзян мужийн төв Ханжоу хотыг сонгожээ.

АОЗ Туркменистаны нийслэл Ашхабад хотноо хийсэн 34 дүгээр чуулганыхаа үеэр ийм шийдвэр гаргасан байна.

Ханжоугоос өөр хот 2022 оны Азийн наадмыг зохион байгуулах эрхийг авах хүсэлт гаргаагүй юм.

Хамгийн сүүлд өнгөрсөн онд болсон Азийн наадмыг Өмнөд Солонгосын Инчон хот зохион байгуулсан билээ. 2018 оны Азийн наадам Индонезийн нийслэл Жакарта хотод болно.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд