Монгол үндэсний хувцсаараа гоёхыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-03 17:40:53

"Монгол тэмээ-999" баярын арга хэмжээнд оролцохоор ирж байгаа зочид төлөөлөгч, иргэдийг монгол үндэсний хувцсаараа гоёхыг санаачлан зохион байгуулагч Өмнөговь аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас уриаллаа.

Өмнөговьчууд түүхийн хуудаснаа тодоор зурайх олон үнэт баялагтай ард түмэн. Түүний нэг бол оны босгон дээр үүлдэр болон баталгаажсан говь нутгийн чимэг бахархал болсон хоёр бөхт тэмээ юм. Тоо толгой нь цөөрч байгаа хоёр бөхт тэмээ, тэмээчдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор 3-р сарын 6,7-ны өдрүүдэд Даланзадгад хотноо 1000 тэмээ уралдуулж гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоохоор бэлтгэл ажлыг хийж байна.

Н.Золбаяр

Холбоотой мэдээ