Монголын Их аваргууд өнжиж, Кисэносатод энэ башёд түрүүлэх боломж гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-10 19:44:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн маргааш буюу ням гарагт Фүкүока хотноо эхлэх бөгөөд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нар өнжихөөр болжээ.


Энэ оны сүүлийнх болох Кюүшюү башёд 72 дахь Их аварга Кисэносато барилдах бөгөөд түүнд түрүүлэх боломж гарч байна. Хакүхо М.Даваажаргал өнгөрөгч есдүгээр сард эх орондоо ирээд долоо хоног болоод буцсан. Тэрбээр 10 дугаар сарын тойргийн барилдааныг бэртлийн улмаас өнжсөн бөгөөд өвдөгний гэмтлээ анагаах хагалгаанд орсон юм. Хакүхо аваргын гэмтэл бүрэн эдгээгүй учраас барилдахгүй гэдгээ мэдэгдсэн байна.


Харин Какүрюү М.Анандын хувьд мөн оны сүүлийн башёг өнжихөөр боллоо. Тэрбээр шагайн гэмтлийн улмаас бэлтгэлээ бүрэн хийж чадаагүйн улмаас энэ башёг өнжих шийдвэр гаргажээ.


Дашрамд дуулгахад, япон Их аварга (ёкозүна) ганцаараа башёг тэргүүлж барилдсан тохиолдол 2003 оны Таканохана аваргаас хойш 15 жилийн дараа болж буй үйл явдал гэдгийг Японы хэвлэлүүд онцолж байна.

Холбоотой мэдээ