Ам.долларын ханш оны эхнээс 44.38 төгрөгөөр чангарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-03 13:14:02

Ам.долларын төгрөгтэй харицах ханш энэ оны эхнээс 44.38 төгрөгөөр чангарчээ.

Тухайлбал, Монголбанк нэгдүгээр сарын 05-нд зохион байгуулсан гадаад валютын дуудлага худалдаагаар ам.долларыг 1997.27 төгрөгөөр боруулж байсан.

Үүнээс хойш ам.долларын ханш тогтмол өссөөр байгаа юм. Төв банк өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулахдаа ам.долларыг  2041.65 төгрөгөөр борлуулжээ. Арилжааны банкуудын ам.доллар худалдах ханш 2042-2043 төгрөгт хэлбэлзэж байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ