Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох зураг төсөв боловсруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Улаангом хотын гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох зураг төсөв боловсруулах ажил ид хийгдэж байна. Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд эхний ээлжинд 4, 5, 6, 7, 11-р багуудад дулаан, цэвэр, хэрэглээний халуун ус, бохирын шугам сүлжээ, дулаан дамжуулах төв, харилцаа холбооны сувагчлалын ажлууд хийхээр төлөвлөжээ.
Үүнтэй холбоотой нэн түрүүнд инженерийн шугам сүлжээ татах сувагчлал бүхий бүрэн
зураглал боловсруулах ажлыг нарийвчлалтай гаргахаар ажиллаж байна. Одоогоор тус
багуудын айл өрхүүдтэй уулзах, шугам татах зураглалыг танилцуулах ажлыг баг тус
бүрт ажлын хэсэг явж гүйцэтгэсэн байна.
“Инженерийн шугам сүлжээнд холбогдох 4, 5, 6, 7, 11-р
багийн айл өрх нэг бүрээр ажлын хэсэг явж ажилласан. Иргэдийн хувьд зургийн
дагуу шугам татах ажилд нааштай хандаж байгаа. Үндсэндээ айл өрхүүдийн 90 орчим
хувь нь хүлээн зөвшөөрсөн” хэмээн Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав хэллээ.